СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-22

Б.Энхбаяр: 100 саяар авсан Яармагийн газраа барьцаалж, 50 сая ам.доллар авчихдаг бяртай хүнийг хараагүй

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
8 сарын өмнө

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн билээ.

Тус сонсголд Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын хамаарал бүхий гэгддэг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д холбогдох Хөгжлийн банкнаас олгосон 29 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг хэлэлцсэн. Сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нар оролцсон юм. 

Тэгвэл тухайн зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрбээр "100 сая төгрөгөөр Яармагт газар худалдаж аваад, газрынхаа гэрчилгээг гаргуулснаас хойш хоёр хоногийн дараа уг газраа Хөгжлийн банканд барьцаалаад, 50 сая ам.доллар авчихдаг ийм бяртай хүнийг би бол амьдралдаа хараагүй" гэжээ.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэнбат
8 сарын өмнө
202.126.88.79

Луиварын Банк бус зээлээ зогсоо Каши он банк бус гэхэд сарын 7хувиин зээлээр иргэдээ шулсаар бхад Хараагүи сонсоогүи бна уу Өндөр цалингаа авсаар бхуу

Зочин
8 сарын өмнө
103.161.242.121

Жинхэнэ луйвар шүү дээ төр толгойг нь илээд л бай

Зочин
8 сарын өмнө
66.181.161.220

Харсан л байгаа юм биш үү

Зочин
8 сарын өмнө
64.119.26.9

Яармагын тэр газрыг Нилэнхүйд нь Женко 2004 он гэхэд өөрийнхаө нэр дээр авсан байсан даа

..,
8 сарын өмнө
103.212.119.92

Энэ юу ч биш. Жонхуугийн эргэн тойрныхон энэнээс ч илүү жонхууруулна .

МАНАН
8 сарын өмнө
202.9.46.184

Наранхүүгийн Дүнжингаравын газрыг яриач Б.Энхбаяраа шударга юм бол хха. БЗД тэр чигтээ Миеэ-Наранхүү-Жунай 3-ых шд…Найрамдлын газар байна бас. Ер нь УБ тэрчигтээ Миеэ Энхболдых шдээ мартсан уу хахаха

Зочин
8 сарын өмнө
202.55.188.117

Odoo tgd harj bgaa bzdee ushuu ih ym garj ireh baihdaa tomchuul ymar baawartai huuli durem uilchildgui gedgiig

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.