СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Барьцаалах газрын гэрчилгээ гарснаас хоёр хоногийн дараа зээл нь шилжиж байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын хамаарал бүхий гэгддэг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д холбогдох Хөгжлийн банкнаас олгосон 29 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг хэлэлцлээ. Сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нар оролцов. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь Ц.Ууганбаяр нь орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан ба 2012 онд "Эрүүл хаан" компаниас Яармаг дахь газрыг 100 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Ингээд "Нью Яармаг хаусинг прожект" гэх төслийг хэрэгжүүлсэн ба

Энэ нь уг зээлд төрийн өндөр албан тушаалтан буюу хэн нэгэн улс төрч нөлөөлсөн нь тодорхой харагдаж байна. Энэ талаар Ц.Ууганбаяр: 

-Оны өмнө зээлээ төлж дуусгасан.

Х.Баттулга гэдэг хүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. Төрийн ажил яаж явдгийг мэдэх гэж ажилласан. Би яаманд ажиллаагүй, төрийн сайд хүнд зөвлөсөн. Сүүлийн арван жил намайг Х.Баттулга гэдэг хүнтэй холбож байгаа. Анх Цэндийн Нямдорж гэдэг хүн "Х.Баттулгын зөвлөх нь Хөгжлийн банкнаас зээл авлаа" гээд эхэлсэн. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Энэ нь шалгалтаар тогтоогдож байгаа гэв. 

Хөгжлийн банкнаас гарсан зээл Худалдаа хөгжлийн банк руу шилжсэн ба энэхүү зээлийг барьцаалж "Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь төслөө санхүүжүүлжээ. Тийм учраас

Захирал Ц.Ууганбаярын мэдүүлснээр ТОСК нь Хан-Уул дүүргийн тухайн бүс нутагт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ба "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д хамтран ажиллах санал гаргаж, зээл авч өгсөн болж таарав. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Та Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсдаг гэж байна. Тухайн үед ХХБ-наас 50 сая доллар зээл авахаар хандлаа гэж бодоход барьцаа хөрөнгө хангах байсан уу?" гэсэн асуултад Ц.Ууганбаяр "Хангас эсэхийг банк шийднэ. Манайх том мөнгө авах хэмжээний том компани байгаагүй. Цогцолбор барих мөрөөдөл л байсан" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.