Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн барьж батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд энэхүү хууль нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Иймд энэхүү хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.