“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-Сар шинийн баярыг угтсан ганц сарын хугацаанд иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн ҮСХ-ны судалгаа гарсан байдаг. Үүнээс 70 гаруй хувь буюу 1 их наяд төгрөгийг валют болгон гадагш урсгаж монголчууд импортын бүтээгдэхүүнээр сар шинийн баяраа тэмдэглэж байна гэсэн харамсалтай судалгаа байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
"Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд томоохон 50 ААН бүтээгдэхүүнээ дэлгэнэ. 1,000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх юм. Ингэснээр цагаан идээ, мах сүү, ааруул, ээзгий болон бусад бараа бүтээгдэхүүн нэмэлт үнэгүйгээр зарагдана гэв
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yaaj haana bvrtgvvleh we