МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлтийг оруулжээ.
Тухайлбал, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчилжээ.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 29 болон 2023 оны нэгдүгээр сарын наймны өдрийн барилдаанд ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэргүүлэгчдийн хурлаар Монгол Бөхийн Өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон байна. Иймд Монгол бөхийн өргөөнд байрлаж буй 1998-2003 онуудад МҮБХ санхүүжилтийг шийдвэрлэн зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг л буруу шийдвэр гаргаад байна даа уг нь удаан барилдаад давалцахгүй бол өндөр цолтой бөхийг нь унасанд тооцдог бол бага цолтой залуу бөхчүүдэд боломж шүү дээ аймаг сумын цолтой залуу бөхчүүдийг дийлэхгүй улсын цолтой бөх гэж юу байсийн тэгж байж л том цолтой бөхчүүд чинь идэвхтэй санаачлагтай хариуцлагтай болно МАГАЛЖАВ аа дүрмээ эргэж хар зас
Улсын арслан хүн аймгийн арслантай ноцолдож ноцолдож идэвх гэж тэнэг юмаар давдаг ыол шаал утгагүй тэрний оронд бага цолтойг нь давуулдаг байх ёстой