СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий компани 18.5 тэрбумын зээл авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсгол Гашуунсухайтад 2500 автозогсоол барих зорилгоор 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан "Түгээмэл түмэн хишиг" ХХК-ийн зээлийн зарцуулалтаар үргэлжиллээ. Зээлийн үлдэгдэл 25.9 тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, Монгол улсын аварга А.Сүхбатын дүүгийн хамаарал бүхий компани болж таарав. 

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлснээр "Улсын аварга А.Сүхбат ЖДҮ-гийн асуудалд орооцолдож байсан бол Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд нөлөөлсөн байж болзошгүй" болж таарав. 

"Түгээмэл түмэн хишиг" ХХК нь одоогоор 1500 авто зогсоол, хэд хэдэн барилга байгууламжийг барьж байгуулаад байгаа талаар 100 хувийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Г.Буяндэлгэр өгүүлэв. Хоёр сард үзвэр үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж. 

Гашуунсухайт чиглэлд төмөр зам барьсан. 2-3 жилийн дараа ашиглалтад ороход дээрх байгууламжууд ашиггүй болох юм биш үү гэсэн Т.Доржханд гишүүний асуултад гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр "Бид үүнийг тооцсон. Маш ашигтай төсөл учир зээлийн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлтийг тавиад байгаа. Ковидын улмаас сүүлийн хоёр жил жолооч авч чадаагүй" гэсэн хариулт өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.