Баянзүрх дүүргийн “Сүрьеэгийн диспансер”-н ажиллаж буй орчин нөхцлийн талаар иргэд олон нийтийн сүлжээнд байршуулж шүүмжилж эхэлсэн. Тэгвэл уг асуудлаар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өглөө.
Нэгэн иргэн "Олоход үнэхээр хэцүү байлаа. Ядаж л дор хаяж 2 давхар байшин байгаа байх гэж явсаар бүүр төөрч орхисон юм л даа. Яг зүүн талд нь гадны нэг сүмийн барилга байх аж. Тэр нь 2 давхар, их л цэмцгэр, тэрүүхэндээ оршин тогтночихсон. Энэ л байх гэсээр тойрон очсоныг хэлэх үү, шууд харьцуулагдан сэтгэлд буунгуут нэг том гар орж ирээд элэг рүү нудраад, зүрх базаад авах шиг л болсон…
Ингэтлээ дорд үзэгдэн үзэгдэн, чив чимээгүй, сул дорой амьдарсаар ч байх гэж. Ийм хүлцэнгүй байгаад л бидний хамаг алдаа бий. Хэлсэн, тэмцсэн нэгнээ тал талаас нь барьж идэх шахна. Тэгээд энэ шавар намагтаа хордоод, доромжлуулаад, шигдээд идээшчихсэн…" хэмээн нийтэлсэн юм.
Тэгвэл уг асуудлаар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өглөө.
-БЗДЭМТ нь хуучин сүрьеэгийн диспансерийн байрыг буулгаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар стандарт хангасан Сүрьеэгийн диспансерийн байртай болохоор зорин ажиллаж байгаа. Барилгын явц улиралын чанартай түр зогссон. Иргэдийн эмчилгээ хяналтыг таслахгүй явуулах зорилготой түр байрлаж байгаа байрын ар талаас нь дарсан зураг байна. Үүнээс илүү нөхцөл байрлалтай газар түр байрлах боломж байсан боловч иргэдийн эсэргүүцлийн улмаар энд түр байрлах болсон. Бид бүгд өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү анхаарч ажиллах болно. Иргэд та бүхэн түр зуурын нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хүсье гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.