СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-20

🔴LIVE: Ковидын үед манай улс 11.2 их наяд төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг Улсын онцгой комиссоос танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан:

-Цар тахлын улмаас манай улсад 2136 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн хөл хорио тогтооход иргэд, олон нийт дэмжиж ажилласан. Мөн вакцинд идэвхтэй хамрагдсан учир хамтын хүчээр даван туулсан. 

Цар тахлаас хүн амын хамгаалах, эрсэдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авсан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 18 удаа хугацааг сунгасан. Харин бүх нийтийн бэлэн байдалд дөрвөн удаа шилжиж, гурван удаа хугацааг сунгасан. ААН, иргэдийн үйл ажиллагааг 79 хоног хязгаарласан. 

Тодруулбал, 

-2020 онд- 4.402.1 их наяд

-2021 онд- 5.164.9 их наяд

-2022 онд- 1.634.7 их наяд төгрөг зарцуулсан байна.

Нийт эх үүсвэрийн 37.9 хувийн эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийг, 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан. Тухайлбал, иргэдийн орлогыг хамгаалах үүднээс хүүхдийн мөнгийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн бөгөөд үүнд 2.1 их наяд төгрөг зарцуулсан. Халамжийн асаргаанд 270, ноосны урамшуулалд 174.9, хүнсний талон 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн НДШ, торгууль, алдангиас чөлөөлөхөд 878.5 тэрбум төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон торгууль, алдангиас чөлөөлөхөд 270 тэрбум төгрөг, ХАОАТ, ХХОАТ-аас чөлөөлөхөд 209 тэрбум төгрөгийн зарцуулсан байна. 

Хэрэв хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн амь насаа алдах эрсдэлтэй байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон ЭМДС-гийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон. Ийнхүү эрүүл мэндийн салбар илүү чадавхтай болсон.

"Нэг хаалга" шинжилгээ хийж эхэлснээс хойш аудитын хяналтыг цаг тухай бүрд нь хийж байсан ба цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эдийн засгийн хувьд ч тогтворжиж байгаа тул 2021-2022 оныхтой нэгтгэсэн тайлан мэдээллийг хүргэж байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

-Ковидын үед улсын хэмжнээд 11,2 их наяд төгрөг зарцуулснаас 13,2 хувь буюу 1 их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан.

-2020 онд 153,5 тэрбум
-2021 онд 681,3 тэрбум
-2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар 1 их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.