СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Баасанцогт өмгөөлөгч нараасаа, шүүгч нь тэдний хэргийг хэлэлцэхээс татгалзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Учир нь Б.Баасанцогт өөрийнх нь эрх ашгийг хамгаалж буй бүх өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр авсан аж. Тиймээс түүний хоёр өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахын тулд тул давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулсан байна. Үүнээс гадна уг хэргийг илтгэн танилцуулахаар хуваарилагдсан шүүгч Ж.Эрдэнэчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан гэнэ. Шүүх бүрэлдэхүүнд багтсан бусад шүүгч болох Б.Зориг, Л.Дарьсүрэн нар хүсэлтийг нь хүлээн авснаар илтгэгч шүүгчийг шинээр томилохоор болсон нь хурлыг хойшлуулах бас нэг үндэслэл болжээ.

Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, И.Галбуян, “Улаанбаатар импэкс” компанид холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сард хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаярыг албан тушаалаа урвуулсан, Д.Энхцэцэгийг хахууль авсан, Б.Баасанцогтыг хахууль өгсөн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэм буруутайд тооцсон.

Улмаар Б.Баасанцогтод дөрвөн жил дөрвөн сар хорих, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон таван сая төгрөгийг гаргуулахаар болсон билээ. Харин “Улаанбаатар импэкс” компани, түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгасан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.