СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрсний хэрэгт холбогдуулан Сангийн яамны мэргэжилтнийг цагдан хорьжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан Сангийн яамны Боомтын захиргааны мэргэжилтэн М.Дөлгөөнийг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, бусдаас хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.

Түүнээс гадна Гашуунсухайт боомт дахь Хилийн боомтын захиргааны мэргэжилтэн, .

Бидний авсан мэдээллээр шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж шалгаж байгаа олон яллагдагч буй бөгөөд дээрх хоёр хүнийг яллагдагчаар тооцон 30 хоног хориулах санал гаргаж, шүүх хүлээн авбал уг тоо нэмэгдэх юм.

Ташрамд дурдахад, . Яллагдагч нараас улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авах таслан сэргийлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан 33 яллагдагч буй аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож, хөрөнгийнх нь шилжилт хөдөлгөөнийг хууль хяналтын байгууллагаас хязгаарлаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.