Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яамны баруун замд Прадо 150 маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл өнөөдөр цахимаар цацагдсан билээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авчээ. Тухайн зөрчил гаргагчид хуульд заасан дипломат дархан эрх, эрх ямбанаас нь хамаарч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.