СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг нар Орхон аймагт ажиллаж байна. 

Тэд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөтэй нь танилцлаа. Тус төв нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд Биотехнологийн лаборатори, Модны үрийн лаборатори, Хорио цээр, Хөрсний биотехнологийн лаборатори, 100 га Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор төв” гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зарим бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Ойн генетик нөөцийн төв нь 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах зорилттой бөгөөд үүний 10 сая модыг Эрдэнэт үйлдвэрт, 10 сая модыг Хүн төвтэй ойжуулалт, ногоон байгууламж хийх, 30 сая модыг Говь, хээрийн бүсэд, 30 сая модыг Хангайн бүсэд, 20 сая модыг хамгаалалтын ойн зурвас байгуулахад зориулж тарина.

Өнгөрсөн онд Хаягдлын аж ахуйд хайлаасны үрээр 1,5 м өргөнтэй 5 км, нарийн зурвасаар 1,4 км 1,3 га талбайд мод тарьжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.