СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-19

ОХУ-ын төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев төмөр зам, эрчим хүчний төслүүдэд оролцох сонирхлоо илэрхийлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.19) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг санал нэгтэй тэмдэглээд, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.

Энэ үеэр Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ноён А.В.Гордеев тодотгосон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр улсын худалдааны нийт эргэлт жилийн дүнгээр 2.7 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч гадаад худалдаа бүтцийн хувьд Монгол Улсад өндөр алдагдалтай хэвээр байгааг тэмдэглэв. Иймд цаашид Монголын талаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ХАА-н гаралтай, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум анхаарал хандуулж, бодит дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ноён . Талууд хоёр улсын хамтын ажиллагаа, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхбат
2 жилийн өмнө
124.158.67.243

Орос Монголын худалдаа монгол улсад өндөр алдагдалтай байна гэж хичнээн олон жил ярив. Орос огт тоохгүй, тэгсэн атлаа найзлая гээд бх юм. Хачирхалтай хэрэг шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.