Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал хуралдаж, намын даргаа сонгох удахгүй гэж байна. Намын дарга нэр дэвшсэн ч нэрээ татсан УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ намын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн байр суурь их чухал байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эмэгтэйчүүд маань урвалгүй, шарвалгүй нам болон намын нэр дэвшигчдийнхээ төлөө зүтгэсэн. Тиймээс би ямартай ч нэр дэвшсэн. УИХ-д сонгогдож байсан туршлагатай улс төрч З.Нарантуяа маань ч нэр дэвшсэн. Иймд би хоёр эмэгтэй нэр дэвшиж саналаа хуваагаад яахав, З.Нарантуяагаа дэмжье гээд нэрээ татсан.
Намын хагарал бол эрэгтэйчүүдийн хоорондоо үг хэлээ ололцдоггүй, нэг хоёр алхам хойш ухардаггүй, намын гишүүдийн эрх ашгийг урдаа тавьдаггүйгээс болж байна шүү дээ. Тэр мөн, биш гэхээсээ илүү Х.Баттулга, С.Эрдэнэ дарга нартай хамт бүр олуулаа болж байж эрх баригчдын эсрэг тэмцэнэ гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр болж байгаа ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр биш" гэсэн байна лээ?
-Манай намаас сонгогдсон 11 гишүүн нийлж байгаад ярилцаж шийдсэн зүйл. Санал нийлэхгүй хүн байгаа байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхсэний чинь тэмцэх балай авгай чинь монголчууд хоорондоо тэмцээд яах юм хүний л хоол болно ш дээ харин ч АН 4-6.н толгойтой болж байгаан биш үү бүр л самарлаа л даа эрдэнэ женко 2 бууж өглөө юу
Энэ ч одоо АН биш МҮҮНий нам боллоо л доо эзэн нь одоо хүзүүгээ алгадаад сүйд болж байгаа даа
Намуудын хоорондын тэмцэл 30 жил хөгжлийг ухраагаа биз дээ. Нэг их намуудаа дээдэлсэн улс. Ард түмэн улсын хөгжлөө бодооч . Нэг л их дайсантайгаа гайхуулах юм .