СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-19

🔴LIVE: М.Тулгат: Нам гэдэг экс ерөнхийлөгчийн хувийн компани биш

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эв нэгдлийн ажлын хэсгээс зохион байгуулж буй АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас АН-ын шинэ даргыг сонгох гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын байр суурийг сонирхлоо. Түүнийг цагтаа АН-ын даргаар сонгон, УДШ-д бүртгүүлэхээр хандаж байсан билээ. 

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: 

-Ардчилсан намын мянга мянган гишүүн гацаанаас гарахыг хүсэж байна. ҮБХ-ны гишүүд маань ний нуугүй хэлэхэд, нэг нэгнээ хараад баярлаж байна шд. Одоо л бидний асуудал цэг тавигдах юм байна гэж баярлаж байна. Нам гэдэг С.Эрдэнийн тамга биш. Нам гэдэг экс ерөнхийлөгчийн хармааны компани биш. Гадна талаас янз бүрийн зүйл яриад байгаа хүмүүсийн яриа энд ерөөсөө сонсогдохгүй байгаа байхгүй юу. 

Тамганаас болж намын асуудал гацдаг зүйл байхгүй болсон. Арван хүн суулгачихаад "Та нарын хурал хүчингүй" гэж хэлж байгаа нь бол тэр хүмүүсийн л асуудал гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.