Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт /ДАШЦББ/ ТӨХХК-ийн бэлтгэл ажлын явцын талаар Үйлдвэржилтийн байнгын хороон дээр танилцуулав.
Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба таван үйлдвэр, хоёр агуулахын зураг төсөл нь 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд гурван үйлдвэр (үхрийн шир, хонь ба ямааны арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөх шаардлагагүй гэдэг байр суурь илэрхийллээ. Мөн эхний дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн аж ахуй нэгжүүдийн цалинг олгох ёстой гэсэн юм. Ямар ч тохиолдолд иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байж төр өөрөө оршин тогтоно. Тийм учраас өмнөх тогтоолд өөрчлөлт оруулна гэдэг зүйл дээр эсрэг байр суурьтай байгаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Төр засаг нь ч орон нутгийн өмч нь ч гэсэн итгэл үнэмшил өгөөд түүнийх нь хүрээнд үйл ажиллагаа явуулчихсан компаниудыг хохь нь гэж хэлээд хохироож хэзээ ч болохгүй. Хэдэн мянган ажилтан, түүний ард байгаа гэр бүлийг нь тооцож үзэх хэрэгтэй. Өмнөх тогтоолын төслийг өөрчилье гэж байгаа ч болохгүй бол бид өөрсдийнхөөрөө явна аа л гэж байгаа юм байна. Бодитой хийгдсэн зүйл гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний төсөвт өртөгтэй материал, үйл ажиллагааны зардал гаргасан байж таарна. Түүнийгээ хэд дахин нугалаад та нарт хэлээд байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэр өндөр үнийг нь мэргэжлийн экспертүүдээр дүгнэлтийг нь гаргуулчих. Энэ бол хувь хүн эсвэл байгууллага өөрсдийн шийдвэрээр эрсдэл хүлээж ажил хийсэн зүйл огт биш. Тийм учраас орон нутаг, төр засгийн удирдлагууд нь шийдвэр гаргаад түүнийх нь итгэл үнэмшил дээр эрсдэл үүрээд ороод ирсэн хүмүүсийг эрсдэлийг хаагаарай гэж хэлмээр байна.
Харин дэд сайдын хэлж байгаа 180 га газрын асуудал нь хууль хяналтын байгууллага шалгаад өр зээлийг нь төлүүлээд явна биз. Харин эхний дэд бүтцийн ажлыг хийсэн аж ахуй нэгжүүд 600,700 ажилтантай. Цалин мөнгөө ч авч чадаагүй эрх нь хөндөгдчихсөн байгаа юм билээ. Надад 170 гаруй иргэн өргөдөл бичсэн. Тус компанид манай Сэлэнгэ аймгийн иргэд олноор ажилладаг юм билээ. Орон нутгийн удирдлагуудтай тохироод хийсэн гэдгээ хэлээд байгаа орон нутгийн компаниуд хохирчихоод байна. Ямар ч тохиолдолд иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байж төр өөрөө оршин тогтоно. Тийм учраас өмнөх тогтоолд өөрчлөлт оруулна гэдэг зүйл дээр эсрэг байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаа наад Дарханы арьс шир ноос ноолуурын цогцолбор чинь хэрэгжихгүй чиний нас хүрэхгүй Ж.Энхбаярын худалдаад авчихсан Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр байна, Жавхлан сайдын худалдаад авсан Дархан минж гээд арьс ширний үйлдвэр байна Наад яриад байгаа үйлдвэрүүд чинь ямарч туршлага мэдлэг байхгүй Энхбаяр гээд бацааны зохиосон хэрэгжих үндэслэлгүй зүгээр үлгэр. Одоо байгаа үйлдвэрүүдээ л сэргээ ард түмний толгойг битгий угаа төрийн мөнгийг бүү үр яасан дүүрсэн толгойтой хулгайчууд вэ
Энэ луйварчин ял авахгүй чөлөөтэй яваад байх юм аа