СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-19

🔴Л.Гантөмөр: Сайдын суудлаас буугаад хунчир тарьж, БНСУ руу экспортолж байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эв нэгдлийн ажлын хэсгээс зохион байгуулж байгаа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж байна. Тус хурлаас өнөөдөр АН-ын шинэ даргыг сонгох юм. Намын даргад С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа нар өрсөлдөхөөр өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан ч, өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татаж, З.Нарантуяаг дэмжихээ илэрхийлэв.

АН-ын дарга болох магадлалтай хоёр нэр дэвшигчийн нэг, УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гантөмөрөөс дараах тодруулгыг авлаа. 

УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гантөмөр: 

-Бид яаж хамтрах тухайгаа ярьж байна. Удахгүй санал хураалт явагдана. 

Би намын дарга болбол сонгууль руугаа анхаарна. Сонгууль дөхөөд байна. Орон нутгаар явна. Эмч, багш нартайгаа уулзана. 

-Таныг сайдын суудлаас буунгуутаа хувийн сургуультай болсон гэсэн яриа гарсан? 

-Би хувийн сургуультай болоогүй. Сургуульд зөвлөх хийсэн. Сайдаас буусны дараа хунчир тарьж, Солонгост худалдаж байгаа гэв.

Энэ мөчид ҮБХ-ны хурал хэвлэлийнхэнд хаалттайгаар үргэлжилж байна. Хуралд оролцогч гишүүд намын даргад нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авч байна. Дараа нь санал хураалт явагдаж, шинэ намын дарга тодорно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.