Гэртээ ухаан алдсан 75 настай өндөр настныг аврахаар цонхоор нь дамжин оржээ.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 08:26 цагт хүлээн авчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.