СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Баатарбилэг: Төслийн 3-р шат хэрэгжиж дуусахад 1 сая өндөглөгч тахиатай болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас олгосон зээл, зээлийн зарцуулалттай холбоотой сонсгол 21 сая ам.долларын зээлтэй "НВЦ" ХХК-иар үргэлжлэв. Сонсголд тус компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг оролцлоо. 

Тус компани авсан зээлийнхээ хүүгийн төлбөрт 9.36 тэрбум төгрөг төлсөн, одоо Хөгжлийн банканд 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. "НВЦ" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Баатарбилэгийн өгүүлж буйгаар Сингапурын банкнаас 40 сая доллар зээлэхээр гэрээ байгуулсан ба ойрын хугацаанд Хөгжлийн банкны зээлээ төлж барагдуулна гэв. 

"НВЦ" ХХК нь өмнө нь Германы банкнаас Хас банкаар дамжуулан (гүүрэн зээл) 11 сая доллар зээлсэн ба Хөгжлийн банкнаас зээл хүсэх үед 2 сая долларын зээлийн үлдэгдэлтэй байжээ. "Өмнөх зээлээ төлж дуусаагүй байж нэмж зээл авах нь банкны журам зөрчсөн юм биш үү?" гэсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн асуултад Ц.Баатарбилэг "Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагад учир байдлаа тайлбарласан" гэв. 

Захирал Ц.Баатарбилэгийн тайлбарласнаар Германы банкны зээлээр төслийн нэгдүгээр үе шат 2014 онд хэрэгжиж 300 мянган өндөглөгч тахиа, 100 мянган дэгдээхэйтэй болжээ. .

Сингапурын банкны зээлээр төслийн 3-р шат болох 400 мянган өндөглөгч тахианы төслөө дуусгаснаар Монгол улс импортын өндөг авах шаардлагагүй болох аж.

Одоогоор Монгол улсын өндөгний зах зээлийн 50 хувийг "НВЦ" ХХК, 20 хувийг "Түмэн шувуут" зэрэг компаниуд, 30 хувийг импортоор хангадаг байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.