"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хамт олон Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан билээ.
Тэгвэл энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны хийсэн байна. Тодруулбал, 12:30-13:20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.
“1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн замын IV ангиас мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mlm