Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Үүссэн давхардал, зөрүүтэй байдлыг засварлахаар идэвхтэй ажиллаж байна. Хүүхдийн мөнгөний гүйлгээ хийгдэж, дансанд орж эхэлсэн бөгөөд 2-3 цагийн процесс болно. Нийт хүүхдийн 87 хувьд хүүхдийн мөнгө ямар ч саадгүй өнөөдрийн дотор орно. Үлдсэн 43,820 хүүхдийн мэдээлэл давхардсан байдлыг арилгахаар ажиллаж байна гэлээ.
ХНХ-ын дэд сайд С.Зулпхар:
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжиндээ хэрхэн хамрагдах, эрх нээгдсэн эсэх талаар сум, баг, аймаг, дүүргийн халамжийн газруудад хамтарсан баг ажилллуулж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэдээллийг шуурхай засаж залруулахаар ажиллаж байна.
2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар
Өчигдрийн байдлаар 11,488 иргэний мэдээллийг засаж, залруулсан бөгөөд тодорхой дансанд хүүхдийн мөнгө шилжиж байгаа гэв.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:
-Иргэн өөрийнхөө бүртгэлийн дугаар болон регистрийн дугаараар burtgel.gov.mn нэвтрэхэд тухайн хаяг дээр танаас өөр хэн байгааг мэдэх бололцоогоор хангана. Хэрэв зөрчилтэй бол сайтаар эргээд хандаж болно. Ингэснээр иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж байгаа гэсэн үг.
Хэрэв хаяг дээрээ байхгүй, эсвэл энэ хаяг дээр байх ёстой байсныг бүртгээгүй бол холбогдох газрууд богино хугацаанд шийдэж өгнө хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ygaad hoer halamjtai hoer hasagdaj baigaa ym be baingiin asargaand baigad hoer hvvhed