СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-01-18

Дэлгэрэнгүй, нарийвчилсан Монгол-Франц толь бичгийн явцыг Элчин сайдад танилцуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Угсаатны зүйч, нэрт монголч эрдэмтэн, Ахисан түвшний судалгааны их сургуулийн профессор хатагтай Роберт Амаёон Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд шинээр эмхэтгэн гаргаж буй Монгол-Франц хэлний толь бичгийн ажлын явц, “Д” үсгийн толгой боть бэлэн болсныг танилцуулжээ.

Энэхүү толь бичгийн ажилд монголын талаас академич Ц.Төмөртогоо, доктор профессор С.Дулам зэрэг хэл шинжлэлийн нэртэй эрдэмтдээс гадна франц, монголын залуу судлаачид оролцож байгаа юм байна. Түүнчлэн профессор Роберт Амаёонтой хамтран утга зохиолын орчуулагч, хэл шинжээч, Улаанбаатар хотноо олон жил ажиллаж буй санваартан Пьер Палуссьер толь бүтээх ажилд францын талаас оролцон ажиллаж буй аж.

.

Толь бичгийг бүтээхэд XIX зууны эхэн үеийн нэрт монголч эрдэмтэн, өрнийн монгол судлалыг үндэслэгчдийн нэг Осип Ковалевскийн “Франц-Монгол” болон Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”, А.Лувсандэндэвийн “Орос-Монгол” Жак Легран, Ц.Сүхбаатар нарын “Франц-Монгол” зэрэг олон толь бичиг, судалгааны ажлыг эх сурвалжаар ашиглан ажиллаж байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.