СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

🔴Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн суманд ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд ажиллаж, малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг нь газар дээр нь шийдвэрлэжээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.

2022-2023 оны өвөл тус аймгийн 13 сум, 1 тосгоны нийт 1 641 өрхийн 429 224 толгой мал отроор өвөлжиж байна. Үүнээс бусад аймгийн нутаг дэвсгэрт 411 өрхийн 90,153 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 581 өрхийн 105.721 толгой мал, сум дундын отрын бүс нутагт 8 өрхийн 7.241 толгой мал, хилийн зурвас бүс нутагт 190 өрхийн 74.701 толгой мал, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 451 өрхийн 151.408 толгой мал өвөлжиж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.