СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

🔴LIVE: Н.Учрал: Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж, шинэчлэх шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэдийн бүртгэлд алдаа гарсан асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар E-mongolia систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Үүнийг дагалдуулан салбар бүрд ашиглаж буй e-gazar, e-halamj зэрэг систем нь дагнасан системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ДАН систем нь иргэнийг таньж мэддэг. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Төр иргэний зөвшөөрөлгүйгээр өөрт байгаа мэдээллийг ашиглахгүй гэдэг том зарчмыг барьж ажилладаг.

Хүүхдийн мөнгөний асуудал дээр бол Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье.

ҮСХ дахь Өрхийн мэдээллийн сан нь хаяг дээр суурилдаг. Тиймээс тухайн хаяг дээрх өмнөх хүмүүсийн мэдээлэл нь давхардаж бүртгэгдсэн асуудал гарч ирсэнд иргэд шүүмжлэлтэй байгаа.

Бид өнгөрсөн хугацаанд системийн интеграцыг сайжруулъя гэх асуудлыг олон удаа ярьж, ажил хэрэг болгож байна. Өнөөдөр таван хаягтай байгаа асуудал нь мэдээлэл солилцооны асуудал. Төр өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Мэдээллийн сангууд нь хоорондоо зөрүүтэй байгаа байдлаас болж буй тул Засгийн газрын зүгээс цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулж ажиллаж байгаа. 

Хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй.

ЦХХХЯ-наас Үндэсний дата төв, И-Монгол Академи шуурхай арга хэмжээ авч ачаалал тэнцвэржүүлэлтийг хийснээр хэвийн горимд ажиллаж эхэлсэн.

Жишээлбэл би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад одоо 26-р хороонд амьдардаг. Бүртгэлээ шилжүүлээгүйгээс болоод миний хуучин хаяг дээр амьдарч байсан хүний хүүхдүүд над дээр би гэхэд долоон хүүхэдтэй болчихоод байж байна. Хэн нэгэн оролцохгүй автоматаар зохицуулагдаад байгаа учраас энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

E-Mongolia цэсэн дэх иргэдийн хүүхдийн тоо, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хувийн мэдээллүүд зөрүүтэй байгаа талаар мэдээлэл байгаа бөгөөд холбогдох албаныхан мэдээлэл зөрүүтэй байвал харьяа хороондоо хандаж, мэдээллээ засуулах шаардлагатай. Өрхийн мэдээллийг баг, хорооны Засаг дарга нар хийдэг. Мэдээллийн зөрүү байгаа бол төр, иргэн хоёр хамтарч мэдээллийн чанарыг сайжруулаарай гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.88

Юун биеэр очих вэ??өнөө цахим яасан Цахим хөгжлиин сайдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.