Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2020 оны дөрөвдүгээр сард Хүүхдийн мөнгийг 100 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүгээрээ дамжуулж өрхийн орлого унасан үед дэмжлэг болгож 2022 он хүртэл гурван жил 100 хувь олгох шийдвэр гаргасан.
Монгол улсад хөдөлмөрийн насны 2,2 сая хүн байгаагаас 1,2 сая нь хөдөлмөр эрхэлж байна. Иймээс татвар төлөгчдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх шаардлага тулгарсан. Хүүхдийн мөнгөөр дамжуулж орлого унасан өрхүүдийг дэмжих бодлого 2022 онд дуусгавар болсон. 2023 оноос өрхийн орлогоо алдаагүй, өндөр орлоготой 9 хувийг хүүхдийн мөнгөнөөс татгалзах бодлогын шилжилт хийсэн байгаа. Нийт өрхийн 30 хувь нь хүүхдийн мөнгөө хадгалдаг. Үлдсэн 70 хувь нь өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг гэсэн судалгаа байна.
Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө. Түүнчлэн Цагаан сар дөхөх учраас үүнтэй уялдуулан, гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.