Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Эрэл" группийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх үеэр гүүрэн зээл/дамжуулан зээлтэй холбоотой асуудал гарах үеэр 2012-2014 оны Засгийн газрын шийдвэрээр /Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байсан/ Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар эдийн засагч бус, хуульч хүнийг тавьсан нь илрэв.
"Эрэл" групп нь Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/-ыг барьж байгуулахын тулд Монгол улсын Хөгжлийн банкнаас гурван удаа буюу 14, 13.1, 9 сая ам.долларыг зээлж авсан ба сүүлийн хоёр буюу 13.1, 9 сая ам.долларыг ХБНГУ-ын банкнаас дамжуулан зээлж авсан /гүүрэн зээл/ байдаг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Европын банкнаас авсан хоёр зээлийг хэн төлөх вэ?" гэсэн асуултад, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар:
-БҮК хариуцна гэж ойлгож байгаа гэсэн хариулт өгөв. Дамжуулан авсан зээлийг Хөгжлийн банк 100 хувь хариуцах нь тодорхой болоод байгаа энэ үед дээрх асуултад гайхсан Т.Доржханд гишүүн,
-Та эдийн засагч хүн мөн үү? Та ямар мэргэжилтэй вэ? Дамжуулан зээл гэдгээ та ойлгож байна уу? гэхэд Б.Шинэбаатар:
-Би эдийн засгийн талаар ч "А" ч мэдлэг байхгүй. Би хуульч мэргэжилтэй хэмээн хариулав.
Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2012 онд Ерөнхий сайд болонгуутаа Хөгжлийн банкны солонгос удирдлагуудыг хөөж явуулаад, бүх эрх мэдлийг Засгийн газар дээрээ авахдаа эдийн засгийн "А" ч мэдлэггүй хүнийг ТУЗ-ийн даргаар тавьсан нь "Эрэл", "Бэрэн" хэмээн Хөгжлийн банкны томоохон, чанаргүй зээл үүсэх эх үндэс болжээ гэж дүгнэж болохоор байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж төр барихгүй ээ Алтанхуягаа