СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос ЗТХЯ-д шаардлага хүргүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төмөр замчдын ҮЭХ-ноос Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, цалин хөлс зэрэг асуудлуудаар шаардлага хүргүүлэв.

Монголын Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа:

-Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн. Үүний дагуу дараагийн шатны арга хэмжээг өнөөдөр авч байна. Бид ЗТХ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломж байхгүй. Тийм учраас холбогдох яаманд зургаан зүйлтэй шаардлага хүргүүлж байна.

Шаардлагын эхний асуудал компанийн засаглалын тогтолцоотой холбоотой. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ОХУ болон Монгол Улсын хувь нийлүүлсэн оролцоотой байгууллага. Тиймээс засаглалыг нь ОХУ, Монголын талаар гурав, гурван хүний төлөөлөлтэй ерөнхий хороо ажилладаг. Гэвч тэнд улс төрийн шахаагаар томилогдсон хүмүүс байдаг. Тухайлбал, "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл тус хороонд багтдаг. Тиймээс томилгоогоо эргэж харах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа авлигын асуудлыг хурдан шалгах шаардлагатай. Удирдлагууд нь доод шатны хүмүүстээ хяналт тавихгүй явж болохгүй. Авлигын асуудлыг огт мэдээгүй юм шиг тайлбар хэлж болохгүй. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зараад байгаа асуудлаар шүгэл үлээж байсан. Гэтэл энэ асуудлыг хариуцах учиртай дарга нь мэдээгүй, хараагүй гэсэн тайлбар хэлээд сууж байна. 

Вагон зардаг асуудал олон жил бугшсан. Аль хэдэн жилийн өмнөөс төмөр замаар тээвэрлэж байгаа нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид хөндөж, АТГ-д өгч байсан. Гэвч АТГ-д өгсөн гомдол, мэдээллийг хариу огт ирдэггүй. Шалгаж байна гэсэн асуудал яригддаг. Одоо гурван жил өнгөрч байна.

Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын нийт ажилчдын цалингийн гэрээг шинэчлэх шаардлагатай байна. Мөнгөний ханшны уналтыг цалинтай дүйцүүлэх гэдэг зүйл байна. Түүнчлэн ажилчдын ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт учруулах асуудал арилахгүй байна. Тус шаардлагын хариуг нэгдүгээр сарын 27-ны дотор өгөхгүй бол ажил хаяна гэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.