СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

🔴А.Хишигбаяр: Мэдээлэл нь зөрүүтэй байвал өрхийн орлогоо дахин бодуулж, хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болжээ. Үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаж байгаа аж. Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өгөв.

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр:

-Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр нийт өрхийг үнэлсэн.

Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Иргэдээс "Миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв .

Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх боломжтой.

Бид яагаад иргэдийн мэдээллийг засаж болохгүй байна гэх асуулт үүсэж байна. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иймд иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоод явна. Үүний дараа өрхийн орлогыг тооцож үзнэ. Улмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох зохицуулалтаар явж байгаа.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал шинэчлүүлж, дахин өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.52

Худлаа хуцаад бай чи

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.88

Сэгсииж арзайчаад байж байгаа нь галзуурцан юм уу энэ

одмаа
2 жилийн өмнө
202.126.90.118

хүүхдийн мөнгийг танажбас нэг лувьрдах, хулгайлах арга .

Зочин
2 жилийн өмнө
43.242.243.7

Та нар болиоч ээ...Үндсэн хуулиандаа хүн бүр тэгш эрхтэй гэж заачихаад ингэж ялгаж бдаг чинь хамгийн бүдүүлэг.тэнэг үйлдэл..айл болгон л үзэх зурагт.үмх махаа хийх хөргөгчөөр дүгнэдгээ болиоч .Новшнуудаа.та нар хулгай хийх цавчаа гаргаж улсын хөрөнгө мөнгө идэхлээ сайн бж хүний хүүхдийн ирээдүй.хоолыг булаасан хөгийн юмнууд хахаж үхээсэй билээ

Алтанцэцэг
2 жилийн өмнө
202.126.90.40

Цалингаас өөр орлогогүй иргэдийн хүүхдийн мөнгийг хасах нь гомдолтой байна.Авч буй цалин хөлс нь зээлээ төлөөд илүү гарахгүй байна.Авч байгаа хэдэн төгрөг нь амьдралдаа хүрэхгүй, ТББ-аас зээл авч байна аа.Хүүхдийн мөнгөө хуримтлуулж их дээд сургуульд ороход нь нэмэр болгодог олон хүн байдаг.Мөн хүүхдийнхээ сурлага хөдөлмөрт зориулмаар байна.Амьтны алаг үрсийг ингэж алагчилж үзэж байгаад иргэн хүний хувьд маш их гомдолтой байна.

Сонгогч
2 жилийн өмнө
108.28.160.58

Орлого их ч бай бага ч бай ер нь хүүхдийг ингэж ялгах ямар хууль бна бэ үндсэн хууль зөрчиж бна шүү

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.230

Хүүхэд бүр тэгш эрхтэй та худлаа ярьж өнчин хүүхдээ хүүхдийн мөнгөнөөс яагаад хасаж байгаа юм та нарт нэгдсэн бодлого байна уу!!!!!!!!!!!!!!!

Монгол
2 жилийн өмнө
192.82.89.194

Нийгмийн Орлого багатай ,Эд хөрөнгийн болон санхүүгийн хуримтлалгүй ,бас ажил хийдэггүй алцайж хэвтдэг бүлгийг дэмжиж хөдөлмөрийг үнэгүйдүүлж эмзэг бүлгээс дундаж давхаргад шилжих хүсэл эрмэлзэл ийг унтрааж эмзэг бүлэгт шилжүүлэхийг дэмжсэн энэ бодлогоо төр засаг эргэж харж засч залруулгна уу. Ганц хүүхдийн мөнгө ч биш ахмадуудын тэтгэвэр тогтооход ч ийм хандлага гаргаад байгаа шүү. Тэтгэврийн зөрүү арилгана гэдэг солиотой ойлголт байж болохгүй . Илүү хөдөлмөрлөсөн нь илүү авч бага хөдөлмөрлөсөн нь бага авах нь шудрага шүү дэ. Төр засаг маань Халамжаас Хөдөлмөрт биш Хөдөлмөрөө Халамжид шилжих бодлого хэрэгжүүлээд байгаа юм биш үү. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн дотоод асуудалд хөндлөнгөөс хэтэрхий оролцож одоо бүр айл өрх ард иргэдийнхээ орон гэр гал тогооны өрөө хөнжлийг сөхөж байгаа чинь яавч сайн зүйл биш шүү. Ард иргэд чинь тун удахгүй дүнгээ тавина гэдгийг эрх биш ойлгомоор до.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.