СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкнаас 36.1 сая долларын зээл авснаас 8.6 саяыг нь бэлнээр авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас 36.1 сая ам.долларын зээл авсан "Эрэл" группийн зээлийн зарцуулалтыг сонслоо. Шинжээчдийн дүгнэж байгаагаар 203 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэн, муу зээлийн ангилалд ороод байгаа аж. 

"Эрэл групп" ХХК нь Байшин үйлдвэр комбинат /БҮК/-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд 14 сая ам.долларын зээлийг 8 хувийн хүүтэй 2013-2021 он хүртэл, Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор 13.1 сая еврогийн зээлийг 2014-2019 хүртэл, Засгийн газрын 2015 оны 329 дугаар тогтоолоор 9 сая ам.долларын зээлийг тус тус авчээ. Зээлийн нийт хэмжээ 36.1 сая ам.доллар ба тус группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатын өгүүлж буйгаар 2015 он хүртэл зээлээ төлж байсан гэв.

Сонсголоор олон нийтэд тодорхой болсон нэгэн асуудал бол тухай юм. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бэлнээр авсан дээрх мөнгөнүүдийг юунд зарцуулсан талаар асуухад Б.Эрдэнэбат: 

-Хууль хяналтын байгууллага шалгаад тогтоочихсон хэмээн цаас харуулснаас өөрөөр хариулсангүй. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ нарын дүгнэн хэлснээр "Тухайн үеийн Засгийн газар гуйж байгаад гурван удаа зээл өгсөн ба одоо буруутан нь Засгийн газар болж хувираад байгаа" аж. Б.Эрдэнэбатын өгүүлж байгаагаар Засгийн газар үүргээ биелүүлээгүй учир зээлээ төлж чадахгүй байгаа гэв. 

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ "Байшин үйлдвэрлэх комбинатыг төр мэдэлдээ авах талаар судалж байгаа" хэмээн өгүүлж байсан. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хувьд энэ шийдвэрийг хүлээж байгаа болов уу гэсэн таамаг байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.