СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮ-д холбогдож байсан Улсын ерөнхий аудитор асан Хөгжлийн банкны сонсголд орж ирэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Тухайн үед Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан үйл явдал 2018 оны арваннэгдүгээр сард болж байв. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий хүн /эхнэр.сур/ ЖДҮХС-аас зээл авсан байсан нь илэрсэн юм. Тэрээр "Ойрын үед өргөдлөө өгөх болно" хэмээн явж байсан юм. 

Гэтэл өнөөдөр үргэлжилж буй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд ерөнхий аудитор асан орж ирлээ. Түүний төрсөн дүүгийн эзэмшлийн "Эрд хул" ХХК нь Төв аймгийн Заамар сумын алтны ордод хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2017 онд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийг 17 хувийн зээлийг зургаан сарын хугацаатай зээлжээ. 2022 оны долдугаар сард зээлээ төлж барагдуулжээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Та ЖДҮ-д холбогдож ажлаа өгч байсан хүн. Хөгжлийн банкны зээлийн асуудал дээр бас ороод ирлээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ингэж удаа дараа зээл авах нь зөв юм уу? 

"Эрд хул" ХХК-ийн захирал Д.Хүрэлбаатар: 

-Олон түмний төрд итгэх итгэл алдагдаж байна. Төрийн албан хаагчид ёс зүйтэй байх ёстой. Та намайг ЖДҮ-д холбогдсон гэлээ. Манай эхнэр цэвэр усны компани байгуулахын тулд зээл авч байсан. Үүний төлөө би ажлаа өгч шалгуулсан. Зээлд нөлөөлсөн гэдэг нь тогтоогдоогүй. 

Миний төрсөн дүү Хөгжлийн банкнаас зээл авсан. Би нөлөөлсөн бол ийм өндөр хүүтэй зээл авахгүй байх байсан байх. Миний төрийн албыг хашиж байгаад миний гэр бүл, ах дүү нар хохирох ёсгүй. Ард түмэн үүнийг зөвөөр ойлгоорой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.