СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

🔴Д.Лхамсүрэн: Хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: 

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад төрийн 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Энэ аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхдээ дэлхийн 40 гаруй улс оронд ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашигласан. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн. Уг үнэлгээг хийгээд нийт өрхийн 91 хувиар хүүхдийн мөнгө олгох босгыг тогтоосон. Энэ аргачлалыг зөв тогтоосон гэдэгт ажлын хэсэг болон боловсруулсан баг хамт олон бүрэн итгэлтэйгээр мэдэгдэж байна.

Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төр иргэн хамтарч цахим шилжилтийн хүрээнд засварлах шаардлага гарчээ. Ийм учраас иргэд та бүхэн Ehalamj болон Emongolia хандаж мэдээллээ засаж залруулах боломжтой. Өрхийн мэдээллээ өөрчлүүлж болно. Алдаагаа засаж шинэчлүүлж хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.