СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсаас 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд Хятад, Орос, Вьетнам,  Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин зэрэг 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. 

Албадан гаргасан үндэслэл:

-Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
-Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
-Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
-Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
-Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
-Бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг албадан гаргажээ.

Дээрх үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо хоёр дахин өсжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.