УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы талаар өнөөдөр сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээлэл хийсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ХНХ-ын сайд Т.Аюурсайханаас тайлбар авлаа.
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан:
-Маш ноцтой гүтгэлэг зохион байгуулалттайгаар хийж байна. Нүүрсний хэргийг нуун дарагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх үүднээс тус мэдээллийг хийсэн гэж ойлгож байна.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн тэр олон тооны хүнийг надтай холбон тайлбарлаж байна. Би Монголын оюутны холбооны гишүүн байгаагүй, удирдлага нь ч байгаагүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ямар ч хүмүүс ажиллаж байж болно. Энэ бүх хүнийг надтай холбон ярьж байгааг гайхаж байна. Тэдгээр нэр дурдаад байгаа хүмүүсийг би огт танихгүй.
Миний хамаарал бүхий 70 гаруй компани хамааралтай гээд илт худал мэдээлэл. Жагсаал цуглааныг алсаас зохион байгуулсан гэдэг нь улс төрийн нөлөөтэй гэж харж байна. Намайг есөн удаа Сингапур улс руу ниссэн гэж мэдээлсэн. Би хоёр удаа явсан. Ажлын шугамаар явж байсныг нотлох хүмүүс байгаа. Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан. Хуульчид тэдгээр иргэдийг үнэ төлбөргүй хамгаалсан гэдэг мэдээлэл бас гарсан. Эгч маань 2012 онд надад хандаж байсан удаатай. "Глоб интернэшнл"-д ажилладаг, хүнийг жирийн байдлаар ажлаа хийж байхад нь ингэж харлуулмааргүй байна. "Норинко" гэж дурдаад байгаа компанийг би огт мэдэхгүй. Надад ямар ч хамааралгүй хятад компанийг ингэж холбох нь бухимдал төрүүлж байна.
Оффтейк гэрээг намайг хийсэн гэж хэлсэн нь хэнийг энэ асуудлаас холдуулах гээд байгаа нь ойлгомжтой болж байх шиг байна. Ерөнхийлөгч асан оффтейк гэрээтэй холбоотой шалгагдаж байгааг бүгд мэдэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэхээр бохир нийгэм шудрага үнэн гэж бхгүй болжээ. Гишүүнээ нэр төрөө сэргээлгэж наад балиар авгайдаа хариуцлага тооцуул.
харлуулна гэхэд арайч дээ жирийн малчин бид үнэмшихгүй л бна энэ мэдээлэл цацсан сэтгүүлч хэн бэ хэнээс авилга авсан бна тодорхой байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй хэрээс хэтэрсэн хулгайчууд амь нь тэмцэж бна уу
ёстой шударга 5аасаа хамгиин дажгүй нь шүү Гэтэл юу вэ дотроо алалцаж байгаа юм байна гэж харагдлаа Хэн ч биш нэг сэгсиисэн авгай 70 каампаниин баримт идсэн уусан но-той этгээд гээд ГанОчирын авгай шиг дэмиирээд гараад ирэхээр хүн үнэмших үү Энэ авгай ГанОчирын авгай2 яасан адилхан юмбэ.Иимэрхүү эрээ цээргүй шиидцэн амьтад нь золиос юмдаа
Одоо ер нь зөв хүмүүс нь гишүүнээсээ татгалзах хэрэгтэй юм байа На даа ОюунЭрдэнэ гэж тэнэг 1жилиин өмнө өгсөн нэрииг тэр цагт нь зарлах байсан.Бүтэн 1жил нуун дарчаад шүгэл үлээсэн гэж хжцааад байгаан шүү Хамсаатан байж аймхай хог Одоо ч тэр ирсэн нэрсиг зарлаачхагүй шүй байгаа биздээ.Хүмүүсииг дээр дооргүй энгэж бужигнуулж байгаа нь маанаг Оюуэрдэниин хииж байгаа хорлох ажил.Энэ Аюурсаыхан е.сайд байсан бол жилийн өмнө зарлах байсандаа гэж бодож байсан
Үнэхээр гүтгэсэн бол тэр сэтгүүлчийг шалгуул, эсвэл өөрийгөө шалгуулаад үнэн мөнийг нь тогтоолгохгүй бол үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг нийтэд өгчихөөд таг чиг болж болохгүй биздээ. Гайгүй итгэдэг улс төрчдийн нэг юм уг нь.