СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж,  (2023.01.16) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон талаар танилцуулав. 

гэв.

Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Энэ нь төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгаа гэдгийг харуулж байна. Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал,

Дээрх нөхцөл байдлаас харвал, төсвийн тусгай нөхцөл шаардлагыг төсөв батлах болон тодорхой арга хэмжээний шийдвэр гаргах зорилгоор түр түдгэлзүүлэх зэргээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилгыг алдагдуулсан байх эрсдэлтэй гэж сэрдэх үндэслэл бүрдэж байна. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмууд алдагдах нөхцөл болж байна.

Нөгөө талаас Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байна. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт нь авсан зээл, тусламжийг хэрхэн үр дүнтэй зарцуулах асуудал ярьдаг ч анх авахдаа ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна.

Төсвийг төлөвлөх, батлуулах асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан эрх зүйт төрийн тулгуур зарчим ёсоор гүйцэтгэх засаглалын бүрэн эрх хэмжээний асуудал юм. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэл зөрүүтэй үед хэрхэн хариуцлага тооцох талаарх хариуцлагатай байх зарчим хуульд тодорхойлогдоогүй байна.

Иймээс ч төсвийг хариуцлагатай байх, бодитой төлөвлөдөг байх, төсвийн төлөвлөлтийг ил тод болгох, улмаар төсвийг төлөвлөхөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг арилгах арга хэмжээг авах нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан суурь зарчмууд хангагдана.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдэх, улмаар, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид танилцуулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.