УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Т.Аюурсайхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан хамаарал бүхий сүлжээгээрээ их хэмжээний мөнгө угааж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд аюул учруулсан байх магадлалтай хэмээн мөрч.мн сайтаас холбогдох баримт мэдээллийг хуулийн байгууллагуудад хүлээлгэн өгөв.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт:
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг сайдын албан тушаалаас эгүүлэн татаж хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой. Бид 2022 оны долдугаар сараас эхлэн нүүрсний хэргийн араас сурвалжилж мэдээлэл цуглуулсан. Ингэхдээ Ханги Мандал, Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулдаг хятад компаниудад очиж ямар тендер шалгуураар Монгол Улсад өндөр тендер авдаг вэ гэх үндэслэлээр шалгаж мэдээлэл бэлтгэж эх сурвалжаа цуглуулсан. Манай мөрч.мн сайтаас Тагнуулын ерөнхий газарт нийт 88 хуудас материал, Цагдаагийн ерөнхий газарт 166 хуудас материал, Авлигатай тэмцэх газар 222 хуудас материал өгч байна. Т.Аюурсайхан албан тушаалаа ашиглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзэж байна.
Монголын оюутны холбоо, Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаас эхэлж улс төрд орсон байдаг. Энэ их мөнгөний 70 гаруй хувь нь Монгол улсад ороогүй байгаа гэдгийг баримтаар нотолсон. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д маш том асуудал үүсгэж эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Эдгээр материал цуглуулах явцад нийт 70 гаруй компаниар өөрийн хамаарал бүхий этгээдүүд, ах дүү гээд хамтарч ажилладаг компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэртэй хулгай хийсэн байж болзошгүй байгаа юм. Есөн хүнийг Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын багт оруулсан гэж үзэж байна. 2018 оноос хойш тус компанид эдгээр хүмүүс нь ажилласан байгаа юм.
Хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулаад их хэмжээний мөнгө угаасан эсэхийг шалгуулах гэж өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хуулийн байгууллагад шалгуулахаар хандаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.