Нийслэлийн нийтийн тээвэрт 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймд 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сард 81 автобус орж ирэн, үйлчилгээнд явж байгаа.
Хоёр дахь ээлжийн 30 автобус энэ сарын 12-ны өдөр ирсэн бол урд шөнө дахин 20 автобус иржээ.
Өмнө нь орж ирсэн 30 автобус өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлжээ. Энэ долоо хоногт дахин 60 автобусыг үйлчилгээнд гаргах аж.
Ирэх хоёрдугаар сард багтаан авах 107 автобус үйлдвэрлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.