СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-01-16

"Хөвсгөлд зочлох жил"-ийн хүрээнд дараах эвэнтүүд энэ жил болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон.

Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Хөвсгөлд зочлох жил" болгон зарлаж, нээлтээ өнгөрөгч амралтын өдрүүдэд хийлээ.

Хөвсгөл аймаг 2023 онд:

Хоёрдугаар сард дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог "Цас-цааны баяр",

Гуравдугаар сард "Хөх сувд" мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр,

Тавдугаар сард "Даль цэцгийн баяр",

Долдугаар сард "Сарлаг" наадам, "Монгол бөхийн баяр"

Бусад: Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Тэсийн голын Монголчууд зэрэг эвэнт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.