СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-16

🔴Хот тохижилтын газар: Шинээр авсан цас цэвэрлэгээний машин цахим орчинд тавиад буй машинаас өөр

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.

-Зам, талбайн цэвэрлэгээний 28 машины зориулалт болон үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг тус машиныг авсан.  Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан. 

Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг ийм машин багадаа найман хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, 28 машин 224 хүний нэг өдрийн ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан. Цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаас салах, гар ажиллагааг багасгах шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд ч ийм бодлого баримталж байгаа.

-“Батсээр” компани тендерт шалгарч, нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн юм билээ. Тендерт аж ахуйн нэгжүүд ямар үнэ санал болгож, тус компани шалгарсан бэ?

-Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргасан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр байдаг. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан.

2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ.  Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд үнэ нь 148 сая төгрөг, доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд, шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.

-Шинээр оруулж ирсэн бичил машинуудын техник үзүүлэлт нь ямар байна вэ?

-Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон.

-Худалдааны вэб сайтуудад байгаа хямд машинуудаас юугаараа ялгаатай вэ?

-Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг.  Яг манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
202.126.90.28

Үнэн л байх болтугай Аливаа юм ярианд ч итгэхээ ч больж бгаа шүү дээ

Toriin alban haagch!
1 жилийн өмнө
192.82.77.209

bitgii shaaa! Lalaruudaa deer doorgui hudal hulgai nuurlej, hulgaichuudaa omgoolj hamgaalsan shirlesen nuurtei tsunh barigch, suganii us, heseg buleg garuudiin buleglel bolsniig chin sohor hun temtreed, dulii hun haraad tanih bolson gedgiig medej abaarai!!!

Бббб
1 жилийн өмнө
66.181.161.10

Сумьяабузар та нарт ингэж хэл гэж шаажин уу өмнөн авсан автомашинуудын бас шалгах хэрэгтэй муу хулгайчууд 2020 онд бас 1 ш 100 гаруй саяаар шаасан уу

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.123

төсөвийн мөнг ө уйлдаггүй гэгч 125сая гэнэ үү арайч дээ хулгайчид цадахгүй новш

Ёрөоа
1 жилийн өмнө
202.55.188.44

Шаа л даа Бадмаа минь

Баатарсүрэн
1 жилийн өмнө
202.126.89.182

Та нарт басл мөнгө өгөө юу.юугаа хуцаад бгаан бэ төмөр шүүрээр солдогч гэх шиг тэгвэл тэр төмөр шүүрээ харуулчихл да би угаасаа наад замын тоос сорогч машинаас чинь нэг ширхэгийг оруулаад ирье танай хот тохьжилт аваарай ямар үнийн падаантай ирэхнэв харалдаа хулгайг бхгүй болгье гээд ядаж бхад чинь дээр дооргүй нийлээд худлаа хуцаад бхын болиочдээ та нар!!!!

Зочин
1 жилийн өмнө
64.119.27.83

Ярьж ч чадахгүй одоо одоо гэхээс үггүй ийм үхэр авгай на дарга хийхгүй ээ, худлаа хуцаад байлгүй моделийн нэрээ тавьчилдаа өөрсдөө ороод үзчийлдаа

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.14

За бүү донгос,нэн түрүүнд хамгийн шаардлагатай сайн хүчин чадалтай цасны,хогны машинуудыг авах байсан юм.Хүүхдийн тоглоом шиг замын тоос сорогч авчхаад солиороод байх юм.Хамт мөнгө цавчаад дэлцээ юү?

Оюу
1 жилийн өмнө
64.119.24.89

Ажил хийхээр шүүмжлээд байдагаа болох хэрэгтэй.Үр дүнг харчихаад дараа нь шүүмжилж сур.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.104

Ингэж ажил хийдэггүй юм малаа.

Зочин
1 жилийн өмнө
103.229.122.239

Хүн бүхэн мэдэж байгаа мэдээжийн юман дээр ингэж тохуурхаж худлаа ярихаа больчихмоор л юм дэргэд эрээнд хүртэл явж л байдаг интернэтээр дүүрэн байхад тусгай тоноглол яриад суух юм ичэх булчирхайгүй болчихсон хүмүүс юмаа. заавал шалгах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.98

Ёстой худлаа ярьчих шиг боллоо

сараа
1 жилийн өмнө
202.55.188.115

ккк яг дээ цэвэрлэх биш шороо бужигнуулаад байдаг юм байна лээ дээ

Зочин
1 жилийн өмнө
5.66.114.108

Хэрэгтэй л юм бнашднэ та нарын заваан нус цэр хог хаягдлыг алийн болгон гараараа цэвэрлэх вэ энэ хэдэн ажилчид. Юм болгоныг муугаар харж бхаа болимоор юм.4н улиралд цас орохгүй гээс хойш цасны машин дараа авах биз.

Осссёс
1 жилийн өмнө
66.181.160.99

Худлаа тэнэг хүн байгаа биш, наадах чинь 125000000 байна гэж байхгүй болж үз!

Рссё
1 жилийн өмнө
66.181.160.99

Удахгүй нэг хувийн компани наадхыг чинь маш хямдханаар оруулж ирээд хэрэглэчихнэ. Тэр цагт та нарыг харий! Нэг ч гэсэн юмнаас идэж аваад огцорцгооё гэж бодож байна уу, та нар. Үгүй ээ, шалгуулах болно.

Зочин
1 жилийн өмнө
59.153.87.209

мэдээжийн юман дээр худлаа цайруулах аядах юм.Урьд авсан машинаа ажиллаж байгаа,шётка солихын үзүүл.

Ардэнэ
1 жилийн өмнө
64.119.20.110

Энэ авгай саяхан ярилцлага өгөхдөө 4 хүний ажлыг хийнэ гээд байсан одоо болхоор 8 хүний ажлыг хийнэ гээд барин тавин худлаа яриад байхын

Ард
1 жилийн өмнө
103.212.117.106

Итгэхэд бэрх л юм Тэр инжэнэр гэгч нөхөр наад машины ч нь талаар ямар ч мэдлэггүй бололтой Ядахдаа амандаа юм чихчихсэн юмуу ярьж ч чадахгүй Ер нь энэ хүн чинь Тэндэрийн үнэлгээний хэсэгт орж ажилласан юмуу ямар ялгаа байгаагч хэлж мэдэхгүй Өмнөх 19 оны 20 машин ямар үнээр авсан юм

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.92

Наад моделыхаа нэр маркыг тавьчих бид хайгаад үеийн тэгээд маргаангүй болно шүү дээ.

Зочин
1 жилийн өмнө
94.44.236.48

Битгий ийм байлдаа тусгай тоноглолтой гэхэд эрүүл хүн бодсон ч ийм өндөр өртөгтэй байх уу

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.104

За больдоо энэ МАН ынхан ёстой улайх ч үгүй шаах юмаа. Урд нь авсан машин ч гэсэн 141.5 сая гэнэ шүү. Нүдний булайнууд.

Цолмон
1 жилийн өмнө
202.9.40.91

Энэ хуцдаг яавганц ингэж хэлэхгүй бол маргааш туугдана шүү дээ

Ззз
1 жилийн өмнө
59.153.114.179

Энэ ам нь өмхий улсууд болиочдоо.хийхээр хийлээ гэнэ хиыхгүй болохоор хийхгүй бна гэх.Ер нь юу ч хийж чаддаггүй юу хийдэггүй анхиагүй ажилгүй хүн л дандаа хүн муу хэлж байдаг шүү.Ийм хүмүүсиын үйлс хэзээ ч бүтэхгүйээ

Иргэн
1 жилийн өмнө
192.82.89.237

Хот тохижилт дарга гэж хороон даргаа ч хийж чаддаггүй авгай сонгуульд бөгс долоож дарга болчихоод одоо дарга нараа өмөөрөад мөнгө угаагаад сууж байна.хот тэр чихдээ хогондоо дарагдаж цас мөсөө дийлэхгүй мод зүлэг арчилгаа баыхгүй болсон шалга хариуцлага тооцох хэрэгтэы

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.210

Hudlaa shvv ard tumen teneg bishshvv nvshnuudaa alaltsana shvv

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.242

Энэ дэндүү үнэ ахадсан юм. Манай зохион бүтээгчид 3/1 үнээр доор нь хийгээд тавьчихна даа. Дотоодын үйлдвэрлэгч нараар хийлгээчээ . Эгэл ардадаа хөлс мөнгө өгөөд хийлгэж дарга өөрөө зардал нэмээд шахаж болно хэл ам гарахгүй.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.113.154

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.113.154

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.