СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-16

Өнөөдрөөс эхлэн нэг айл долоон шуудай шахмал түлш авах боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй.

Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв. Харин гэр хорооллын түлшний цэгүүдэд даваа гарагаас энэ тоог долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгохоор болжээ.

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ талаар "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байсан. Иргэдийн санал хүсэлтээр ирэх даваа гарагаас эхлэн энэ тоог долоон шуудай түлш болгож нэмж байгаа" гэв.

Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.

 

Эх сурвалж:www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.38

Naad hogoo boli engiin nuursee tulii ymarch beelii ymar mask zuugeed nemer alga shuud newterj bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.