СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-15

Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ховд аймгийн өвөлжилт хүндэрч буй Үенч, Булган сумдад Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна.

Ховд аймгийн хувьд 11 сумд өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Үенч, Булган сумдад өдөртөө 26-30, шөнөдөө 36-40 градус хүрч хүйтэрч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас цас унаж эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх нутгаар 40-60 см, хунгарласан газартаа 80-120 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх, малчид аймаг, сум руугаа явах боломжгүй болсон талаар орон нутгийнхан хэлж байлаа. Аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээг авч буй. Одоогийн байдлаар малын хоргодол гараагүй ч цаашид илүү хүйтэрч цаг хүндрэх төлөвтэй байгаа тул аймаг, сумдын Онцгой комиссынхон шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Засгийн газрын зүгээс орон нутгууд, айл өрхүүдийг хадлан тэжээлээ бэлдэх албан даалгавар өгсөнийг Увс, Ховд аймаг 117 хувиар биелүүлсэн байна.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр өвөлжилт хүндэрч буй тухайн сумдад айл, өрх рүү зам гаргах шатахуун болон шаардлагатай өвс, тэжээлийн тусламж дэмжлэгийг нутгийн удирдлагуудад өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.