Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа /2023.01.14/ Төрийн ордонд боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.
Өрсөлдөх материалыг тус журамд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийг хангах дэд зөвлөл, салбар зөвлөлөөр дамжуулж ХНХЯ, ХБХХЕГ хүлээж авч шалгарууллаа.
МУ-ын Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсны дагуу шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” дараах байгууллага, иргэдийг тодрууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бага ангийн найз Ц.Оюунбаатарт баяр хүргэе! Эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Бага ангийн найз Ц.Оюунбаатарт баяр хүргэе! Эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!