Бараан нийгмээ гэрэлтүүлж "Гэрэл асаа" соён гэгээрүүлэх өдөрлөгийг Төв талбайд өчигдөр зохион байгуулжээ. Төрд үүрлэсэн хулгайчдын эсрэг нийгэмээ гэрэлтүүлье уриатай уг арга хэмжээнд 1000 гаруй иргэд 25 мянган лаа асааж, лааны гэрлээр Монгол улсаа дүрсэлжээ.
Иргэдийн зүгээс "Залуус харанхуй нийгэмдээ гэрэл асаахаар нэгдэж байна. Эх орон чинь таниар дутаж байна" хэмээн Монгол улсын иргэн бүрийг төрд үүрлэсэн хулгайчдын эсрэг тэмцэж, дуу хоолойгоо хүргэхийг уриалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж цаг үрэхийн оронд гэр орондоо ч и юм уу ямар нэг гар хөлөө хөдөлгөж тархи толгойгоо цэнэглэх ажил хийж болдоггүй юм уу.Хайран цаг хугацаа.Энэ сайхан эх орондоо дураараа амьдарч байгаадаа баярлаж бахархаж яв.нэг л их хийрэхсэн хоосон толгойтой хүмүүс
Хайран мөнгө ингэж элийрч байхаар сурч боловсорч ажил хийгээсэй.тэгээд ирэхээр мөнгөний үнэ цэнийг ойлгох байлгүй одоо баян хулгайчдаар ивээн тэтгүүлээд байгаа юм бишүү