СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-14

Баянхонгор, Өвөрхангай аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын,  УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд тусгасан нэг гол ажил бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах юм.

Тус төв нь Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах ач холбогдолтой. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад чиглэгдсэн. Энэ хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор, Өвөрхангай аймагт энэ оны нэгдүгээр сард нээхээр зорьж байна. Үүнд аймгийн ИТХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар сонгогдсон Баянхонгор Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ үеэр Үндсэн хуульд МЭДЭГТҮН, САХИГТУН гэж заасан. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг амилуулж байгаа бусад хууль тогтоомжийг ард иргэддээ хүргэж сурталчлахад энэ төв чухал үүрэгтэй гэдгийг онцлов.

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийг байгуулж байгаа бөгөөд цаашид бусад аймгуудад байгуулахаар зорьж байна 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.