Монгол Улсын дөрвөн иргэн хууль бусаар агнуурын амьтан агнасан зөрчлийг нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглан илрүүлжээ.
Хилийн цэргийн 0306 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэг "Оршуун гол"-ын эргийн дагуу нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын дөрвөн иргэн хууль бусаар агнуурын амьтан агнасан үед нь хилийн манаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглан илрүүлсэн байна. Тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.