СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-13

“Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвхтэй оролцлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цас мөс, халтиргаа гулгааг арилгах бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр зохион байгуулагдсан. Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс албад, сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний байгууллагуудаас гадна иргэд, аж ахуй нэгж байгууллагууд цэвэрлэгээнд идэвхтэй оролцож оноосон талбайн болон орчны 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэлээ.

Их цэвэрлэгээнд 1500 аж ахуй нэгж байгууллага 3500 гаруй иргэд оролцон нийт ердөө 90 минутын хугацаанд 293 м.кв талбайг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээний үеэр ЖДҮ-ийг дэмжих төвөөс тохижилт үйлчилгээний ажилтнуудад халуун чацарганаар үйлчилгэсэн бол цэвэрлэж овоолсон цас, мөсийг “Эко тохижилт үйчилгээ” ОНӨААТҮГ-аас хогийн цэг рүү тээвэрлэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээг цаашид тэмдэглэлт үйл явдал, улирлын онцлогоос хамаарч жилдээ найман удаа зохион байгуулахаар болсон. Хоггүй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд иргэд та бүхний оролцоо хамгийн чухал. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн БЗД-ээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
2 жилийн өмнө
103.212.119.72

Үнэхээрийн зөв ажил байлаа.хүмүүс маш идэвхтэй оролцжээ.Эвлэвэл бүтнэ,Ховловол гутна гэдэгдээ.Эвтэй байцгаая

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.