"Цэц хэний төлөө байв" хэмээх номын нээлт боллоо. 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Үндсэн Хуулийн Цэцийн олон нийтийн дунд дуулиан дэгдээсэн, ач холбогдол бүхий 16 шийдвэрийг тус ном өгүүлнэ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж буй энэ цаг үед хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нар энэхүү номыг эрхлэн гаргасан нь онцлогтой байна. Цэц өөрийн үнэт зүйлээ хамгаалж чадсан уу, нөлөөллөөс ангид байсан уу, хэний талд ажиллах ёстой юм бэ? зэрэг асуултад тус ном хариулт өгөхийг хичээсэн байна.
Хууль зөрчсөн хууль тогтоогч буюу тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал, Эрдэнэтийн 49 хувь, Хөөн хэлэлцэх хугацаа, Давж заалдах эрх гээд иргэний болон улс орны амьдралд нөлөө үзүүлсэн шийдвэрүүдийг “Цэц хэний төлөө байв” ном багцалжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь анхаарал татсан 16 шийдвэрийн эргэн тойронд судалгаа хийж, үр нөлөө, ач холбогдлыг дурдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.