Монгол улсын цементийн 20 хувийг хангадаг "Цемент шохой" ТӨХК шинэ гүйцэтгэх захиралтай болоод жилийн нүүр үзэх гэж байна. Барилга, бүтээн байгуулалтын ид цагаар засварт орж, Монгол улсыг цементийн тасалдалд хүргэж, УБ-Дархан чиглэлийн автозамаас эхлээд томоохон бүтээн байгуулалт зогсонги байдалд оруулж байсан нь өнгөрсөн зуны үйл явдал. Үүнээс үүдэж, Монгол улсын Засгийн газраас 2022 оныг дуустал импортын цементийн татварыг тэглэж байв.
Л.Наранбаатарыг эдийн засагч гэж нийгэм хардаггүй. З.Энхболд руу оймс шидэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгын луйврын схемийг илчлэх ажлаа сайн хийсэн тул түүнийг МАН-д гишүүнээр элсүүлж, улмаар энэхүү улсын стратегийн чухал үйлдвэрийн гүйцэтгэх захирал болгосон юм.
Уг нь Ковидын хуулийн үйлчлэл дууссан учир түүнийг чөлөөлөх ёстой. Түүнийг байлгаад байнаа гэдэг ирэх хавар эхлэх их бүтээн байгуулалтын ажил саатахгүй гэх баталгаагүй болсон гэсэн үг. Ажил ид өрнөх өнгөрсөн зуных шиг үеэр "Цемент шохой" засвартай суухгүй гэж баталгаагүй гэсэн үг. Тэр эдийн засагч гэхээсээ тэмцэгч болж нийгэмд танигдсан нэгэн шүү дээ.
Тэрээр энэ үйлдвэрийг удирдаж эхэлснээс хойш ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууны хамаарал бүхий компанитай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан, тендер зарлахгүйгээр "МН Жойн" компанитай "тэсэлгээ"-ний гэрээ байгуулсан зэрэг хэл аманд өртөөд байгаа. Ажил хийх гэж очсоныгоо ахуй амьдралаа өөд гэж ойлгоогүй л байлтай.
Удирдлагын хэт хөөсөрсөн арга барилаас улбаалж сүүлийн үед мэргэжлийн ажилчид нь ажлаасаа гарч, "инженер, ажилтан авна" гэсэн зар үзэгдэх болсон нь дээрх таамгийг батална. Л.Наранбаатараас өмнө МАК, Монцемент зэрэг аж ахуйн нэгжүүд боловсон хүчнээ "Цемент шохой"-гоос авдаг байлаа шүү дээ.
Уул шугамандаа, Л.Наранбаатараас өөр өөдтэй хүн байсан бол энэхүү үйлдвэрийг ядах юмгүй удирдана. Учир нь “Цемент Шохой” ТӨХК нь улсаас олон төрлийн татаас авдаг. Энэхүү давуу байдлаа ашиглан зах зээлд үнийн огцом савлагааг үүсгэж чаддаг. Эсрэгээрээ, давуу эрх нь үйлдвэрийн менежмент, түүхийн эд хомстох зэрэг нь асуудал дагуулдгийг өнгөрсөн зунжин монголчууд бид цементийн хомстлоор амссан шүү дээ.
Л.Наранбаатартай "Цемент шохой" нар үзэхгүй л болов уу. Их бүтээн байгуулалтын ажил эхлэхээр яана даа хэдүүлээ!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хувийн луйварчидаас улс өмчөө аваад өөд нь татаж хөтөлийн жирийн иргэдийг ажилтай цалин сар болгон баталгаатай бууж аж амьдрал дээшлэж бгаа юм биш үү тэгээж хөтөлийн цементийн үйлдвэр ард түмэний өмч шүү хувийн хөрөнгөөр энэ үйлдвэр хотхон босоогүй тэгээж цементийн үнийг тогтвортой барьж бгаа гэж бодож бна энэ үйлдвэрийн захирал яаж ажиллах ямар меннежмент хийхийг ард түмэн харж байх шүү зөвд зөв бурууд нь буруу гэх нүдтэй болсон ард түмэн тэр тусам хөтөлийн иргэд бүр сайн ажиглах байх
ЁСТОЙ НАР ҮЗЭХГҮЙ !!! ЖИНХЭНЭ ШОУПОП ГАР
яаж нар үзхэв чадвар муу худлаа попрохоос өөр юм мэдэхгүй иймэрхүү залуус маш олон амаараа бол ямарч юмыг хийчихнэ нөгөө 100 айл барилгын бүгдыг чадна гэдэг нөхөд шиш