СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-13

Л.Гүндалай: Би 2024 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшинэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эв нэгдлийн ажлын хэсгээс зохион байгуулж байгаа гэх АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр болж байна. Уг хурлаар намын даргыг сонгох, нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд намын даргад С.Баярцогт, Б.Пүрэвдорж, Л.Гүндалай, З.Нарантуяа, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Ц.Баатархүү нар нэр дэвшиж байгаа аж. Нэр дэвшиж буй асуудлаар АН-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулахад дараах байр суурийг илэрхийлж байна.

Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай:

-Өнөөдөр хоёр талд талцаад байсан бүх ҮБХ-ны гишүүд хуралдаж байна. Тус хурлаас гарсан шийдвэр хамгийн сүүлийн хүчин төгөлдөр шийдвэр байх болно. Намын ҮБХ гэдэг нь улсаар УИХ гэсэн үг. Тэгэхээр хурлаас гарсан шийдвэрийг талцаад буй хоёр талын АН хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Миний бие АН-ын даргад өрсөлдөх болно. "Ард түмнээ хайрлая" намын гишүүнчлэлээс албан ёсоор гарсан. Одоо Ардчилсан намын гишүүн болсон.

Ардчилсан намыг ялалтад хүргэх хүн хэрэгтэй. . Би аль ч үед ямар нэгэн намын фракцад ордоггүй. АН-ыг хүнд үед тэмцэж, ялалтад хүргэж байсан түүхтэй хүн. Өөрийнхөө нас, боловсрол, мэдлэг, туршлага, зам мөрөө харахад би энэ намыг ялалтад хүргэнэ. Энэ намын ялалт нь монголын ард түмний ялалт байх болно.

Удаа дараа намын даргад нэр дэвшээд унадаг ч би гутардаггүй. Намайг нэр дэвших болгонд шударга бус зүйл болдог. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.