АН-ын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр болж байна. ҮБХ-наар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж буй бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулах аж. Тус хуралдаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцож байгаа бөгөөд түүнээс жагсаалыг санхүүжүүлсэн гэх мэдээллийн талаар тодрууллаа.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц:
-Сөрөг хүчин нэгдвэл сайн байна. С.Эрдэнэ, Х.Баттулга гэх хоёр хүнээс салах зорилготой эдгээр хүмүүс хуралдаж байна гэж ойлгож байгаа. Үлгэр домог болсон будилаанаа цэгцлээд шинэ намын даргаа сонгох хэрэгтэй.
С.Эрдэнийн талын ҮБХ, Х.Баттулгын ҮБХ гэж тусдаа байгаа. Энэ хуралдаанд бүх Үндэсний бодлогын хорооныхон цугласан байна. С.Эрдэнэ дээр үлдсэн хүмүүс компанийнх нь ажилтнууд байгаа. С.Эрдэнийг би дагаж явж үзсэн. Тэнд юу болдог гэхээр хувийн компанийн системээр намын ажил хийдэг. Баянгол дүүрэг, ах дүү нар нь голлодог. Одоо бие нь муудаад хүнд байдалд байх шиг байна лээ. Одоо миний найз болих хэрэгтэй. Нөгөө талд Х.Баттулгын талынхан өөрсдийн эрх ашгийг бусдад тулгаад байна. Ингэж болохгүй.
Бусад лидерүүд Ц.Элбэгдорж шиг залуучууддаа зайгаа тавьж өгөөд явах хэрэгтэй. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр саяхан нэгнийгээ үзэхгүй, Оросын тагнуул мэтээр ярьж явсан. Өнөөдөр нийлээд хурал хийгээд явж байна.
-Tаныг нүүрсний хулгайн жагсаалыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар тайлбар өгөөч?
-Ерөөсөө тийм юм байхгүй. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан. Худлаа цуурхал тараасан хүмүүст хариуцлага тооцож өгөх талаар гомдол гаргасан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
oo ene hun chini bas ANiinh ym uu.
Баттулгын хүчинд ялаас уучлууллаа биздээ чи
Энэ хулгайч дээрэмчидээ байх ёстой газар нь хийгээч ээ элдэв долоон юм хуцаад л төр үймүүлж самраад л байх юм элбэг хурц баярцогт салга саарал гэх мэтийн ноход одоо 461.дээ орсон нь дээр дээ