СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны хуулийг УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуурамч шатахууны хуулийн төслийг эсэргүүцнэ гэдэг байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хоёр жилийн өмнө хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оргинал дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь керосинтой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын ШТС-уудад зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд метал хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш болсон.

Том хүмүүс тус хүнд металлаар амьсгалахгүй. Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг.

Монголчуудын генийг өөрчлөх, үр удмыг таслах хууль оруулж ирж байна. Дэлхий нийт евро 5 хэрэглэж байхад монголчууд дундад зууны шатахуун хэрэглэх нь байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Одоо шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна.

УУХҮЯ, ГХЯ-ныхан хойд хөрш рүү яв л даа. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал. Монголчуудыг хохироож, хэдхэн хүн баяжна гэвэл эндүүрэл шүү. Нүүрс, төмөр замын тээврээс илүү хулгай шүү. Мөнгө мөртэй гэдгийг санаарай. Монголчуудын гуниг харуусал дээр, чиний хоол болохгүй. Гишүүд үүн дээр анхааралтай байгаарай. Зарим шуналтнууд дахиж дахиж оруулж ирж байна гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.